2011-05-27
Зайн сургалт
Зуны даалгавар
БЗД-ийн 87-р сургуулийн 2е ангийн сурагчдад хоёрдугаар ангиа амжилттай төсссөнд баяр хүргэе.Зуны амралтаар дараах даалгавруудыг гүйцэтгэж ирнэ гэдэгт итгэж байна.
1.Хичээлийн хэрэглэл болон цагаан цамц хоёр ээлжийг бэлтгэсэн байх
2.Ангид өмсөх цагаан тавчик,цагаан оймс хоёр ээлж бэлтгэсэн байх,
3.Биеийн тамирын хичээлд улаан өнгийн өмд,цагаан өнгийн футболк,цагаан өнгийн кетээр жигдэрсэн байх.
4.Улаан өнгөтэй 50Х60 см хэмжээтэй дээр нь анги нэрээ бичсэн хувцасны уут мөн гутлын уутыг бэлтгэсэн байх.
5.Үдийн цайны халдаггүй хагардаггүй аяга,халбага,тавгийг зориулалтын уутанд хийж бэлтгэж ирнэ.
6.Сургууль хөгжлийн сангийн 3000 төгрөгийг авчирна.
7.дараах илэрхийллийг бодох
8.үлгэрийн ном унших шинэ шүлэг дуу сурах
9.дараах эхүүдийг хуулан бичих цээжээр бичих
Дадлага ажил : эхээс 3 ба 4 үетэй үгийг түүж авиа үсгийг тодорхойл
-Эр эм үгсийг бүлэглэн бичих
-Зөвхөн эгшигт гийгүүлэгч ба заримдаг гийгүүлэгчтэй үгийг ялган бичих
1.Төл мал
Хурга ,ишиг ,унага,тугал,ботгыг төл мал гэнэ.Эдгээр нь нэг наст мал юм.Хоёр настай болмогц хургыг төлөг,ишгийг борлон,унагыг даага,тугалыг бяруу,ботгыг тором гэнэ.Төл малыг сайн арчилж маллавал мал сүрэг өснө.Отрын мал амархан таргалж өнгө зүс нь сэргэдэг.
2.Манай дэлхий
Эрт цагт хүмүүс дэлхийг хавтгай хэлбэртэй гэж санадаг байв.Тэнгэрт нь дэлхий дээр хөмөрсөн тогоо шиг тогтсон байдаг бөгөөд нар дэлхийн нэг захаас гарч нөгөө захад шингэн ордог гэж буруу ойлгож байв.Зоригт далайчид хөлөг онгоцоор баруун зүгийг чиглэн гурван жил аялал хийгээд буцаж ирэхдээ зүүн зүгээс иржээ.Үүнээс хойш дэлхий бөөрөнхий гэдгийг ойлгожээ.

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax